Ээлжит хичээлийн хөтөлбөр-1
Сэдэв 1. Алгоритмыг блок схемээр дүрслэх. Шугаман алгоритм
Суралцахуйн зорилт: Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, тайлбарлах.
Суралцахуй зорилт
• Үйлдлийн дарааллыг тодорхойлох мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх;
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, тодорхой утгад үр дүнг тооцоолох;
• Үгээр болон блок схемээр дүрсэлсэн шугаман алгоритмыг ойлгох, унших. Түлхүүр үг:
Судлах цаг: 2
Багшийн бэлтгэх зүйл: Шугаман алгоритмыг дүрслэх блок схемүүдийг харуулсан үзүүлэн, тарааж өгөх материал, үгээр болон блок схемээр илэрхийлсэн жишээ шугаман алгоритмууд.
Хичээлийн үлгэрчилсэн төлөвлөлт:
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Хүрэх үр дүн
|
1
|
Дэг тогтоох
Суралцахуйн дэг
• Бусдадаа саад болохгүй
• Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй
илэрхийлэх
• Бусдыгаа сонсоно үнэлнэ.
Аюулгүй ажиллагааны дэг
• Компьютерийг зөв асаах, унтраах
• Техник хэрэгсэлтэй зөв харьцах
• Тог цахилгааны эрсдлээс сэргийлэх
Тулгуур дохиог ашиглах дэг:
1. Би хийж дууссан
2. Би эргэлзэж байна
3. Надад тусламж хэрэгтэй.
|
2мин
|
Дэг тогтоох
|
2
|
Алхам2
Сэдэвжүүэлх
Доорх зурагнууд юу илэрхийлж байна вэ ?
|
5мин
|
Тодорхой зорилгод хүрэхийн тулд гүйцэтгэж байгаа алхмуудын дарааллыг алгоритм гэнэ.
Сурагчдын хариулт
Дараалал
Алхам
Гар угаах дараалал
|
Алхам2
Бататгах
Алгоритмын дүрслэх хэлбэрээр нь:
1.Үгээр илэрхийлэх
2.Хүснэгтээр илэрхийлэх
3.Блог схемээр
Кодоор алгоритмын хэл
Жишээ бодлого
|
7мин
|
Эдгээр дүрснүүд нь алгоритмын үндсэн дүрсүүд бөгөөд хийх алхмуудынхаа дараалалыг эдгээрээр дүрсэлнэ.
| |
Алхам3
Шинэ мэдлэг
Алгоритм нь шугаман,салаалсан давталттай, гэсэн бүтэцтэй.
Эдгээрээс бид өнөөдрийн хичээл дээр шугаман алгоритмыг үзнэ.
Жишээ нь:
|
13мин
|
Шугаман алгоритм
Дээрээс доош бүтэцтэй алгоритмыг шугаман алгоритм гэнэ.
Алгоритмын үйлдэл бүр зөвхөн нэг удаа дараалан биелэгдэж байвал түүнийг шугаман алгоритм гэнэ.
| |
Алхам4
Дасгал даалгавар
Хичээлээ бататган дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
|
8мин
|
Багшийн өгсөн даалгаврыг сурагч бүр дэвтэртээ хийж гүйцэтгэнэ.
Хийсэн зүйлээ багшид шалгуулж үнэлгээ авах.
| |
Алхам5
Дүгнэлт, даалгавар
Алгоритм гэж юу болох талаар тайлбарлаж блок схем, шугман алгоритмын талаар дүгнэн авч үзнэ.
|
4мин
|
Үгээр болон блок схемээр өгсөн алгоритмыг ойлгож, биелүүлэх, үр дүнг тооцох, тайлбарлах.
|
Үзүүлэх таниулах материал
Самбар төлөвлөлт